2022 ОНЫ "БУЯНТЫН ХҮҮХДҮҮД" 100 ХҮҮХДИЙН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сумын Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгагдсан Буянтын хүүхдүүд 100 хүүхдийн чуулганыг "Бидний хөгжих боломж" сэдэвтэйгээр 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сумын Хамтарсан баг, Ч. Арсэдийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуультай хамтран амжилттай зохион байгууллаа. Тус чуулганд сумын ИТХ-ын дарга Ш. Төмөр, Засаг дарга Д. Лхагвадорж, Сургуулийн захирал Х. Болормаа, Цэцэрлэгийн эрхлэгч Д. Гэрлээ, Соёлын төвийн эрхлэгч С. Мөнхтогоо, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц. Магнайбаяр, Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн Г. Энхбаяр, Сургуулийн нийгмийн ажилтан П. Золзаяа, Хүүхдийн элч багш Ш. Дуламжав, Оператор Н. Баасанжав, урилгаар сургалтын менежер Д. Уранчимэг, Б. Батболд нар, Англи хэлний багш Д. Баярцэцэг, Цэцэрлэгийн арга зүйч Б. Хонгорзул нарын 114 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Дэлхийн зөн ОУБ-аас санаачлан хэрэгжүүлж, санхүүжүүлж ирсэн уг үйл ажиллагааг энэ жил сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д. Лхагвадорж, засаг даргын нөөц хөрөнгөнөөс чуулганд шаардагдах төсөв буюу цайны материал, хэрэгслүүдийг гаргаж ажилласан нь онцлог байв.

Чуулганы үйл ажиллагаанаас дурдвал:

- Сумын ИТХ-ын дарга Ш. Төмөр, Засаг дарга Д. Лхагвадорж нар нээж үг хэлэв.

- Сургуулийн нийгмийн ажилтан П. Золзаяа 2021 оны чуулганаас гарсан санал шийдвэрлэлтийн тухай товч танилцуулав.

- Хүүхдийн элч багш Ш. Дуламжав үйл ажиллагааны тайлангаа тавьж, ирэх 2 жилд дахин ажиллахаар оролцогч хүүхдүүдийн 100%-ийн саналаар сонгогдон, андгайгаа өргөж, Батламжаа гардан авлаа.

- Чуулганд оролцогч хүүхдүүд 4 бүлэгт хуваагдан өгөгдсөн сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулж, асуудал, шийдлийг хэлэлцэн, танилцуулав.

Б. Батболд багштай баг- Бидний хөгжилд хувь хүний оролцоо сэдвээр

Б. Хонгорзул багштай баг- Бидний хөгжилд эцэг эхийн оролцоо сэдвээр

Д. Баярцэцэг багштай баг- Бидний хөгжилд анги хамт олон, анги удирдсан багшийн оролцоо сэдвээр

Д. Уранчимэг багштай баг- Бидний хөгжилд сургууль, сум орон нутгийн оролцоо сэдвээр тус тус хэлэлцэв.

Чуулганд оролцогчдод баярлалаа.

Буянт нутгийн гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.

2022-10-21 11:58:32