Засаг даргын мэндчилгээ

Сумын засаг даргын мэндчилгээ

Засаг даргын мэндчилгээ

 

Орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх нь шилжилтийн болон хөгжиж буй орнуудын Засгийн газрын хувьд тулгамдсан зорилт болоод байгаа бөгөөд үүнд олон улсын хөгжлийн байгууллагууд ч ихээхэн ач холбогдол өгч, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Монгол Улсын хувьд ядуурал, ажилгүйдэл эрс буурахгүй, хот хөдөөгийн хөгжлийн түвшний ялгаа улам ихэсч, үндэсний орлогын тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй нийгмийн тэнцвэргүй байдал гүнзгийрэх чиг хандлагатай болж, хүний хөгжил удааширч байгаа нь богино хугацаанд эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэх, тэр тусмаа орон нутгийн жигд хөгжлийг хангах хэрэгцээ шаардлагыг бий болгож байна.

Монгол Улсын Их Хурал 2001 онд “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, 2008 онд “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг баталснаар 2021 он хүртэл бүс нутгийн хүрээнд аймаг орон нутгийг эдийн засгийн талаар бие даан хөгжүүлэх бодлогоо тодорхойлсон байдаг. Энэхүү бодлогод нийцүүлэн сум орон нутгийн түвшинд дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй болох асуудал маш чухал юм. Уг асуудлыг шийдвэрлэхэд нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор, хэрэгцээнд суурилсан хөгжлийг төлөвлөх, түүндээ бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, орон нутгийнхаа нөөц бололцоонд түшиглэн эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэх, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, төр, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалан нөөцийг нь зөв зохистой ашиглах зэрэг шинэ үзэл баримтлал, шинэлэг арга замаар хандах нь нэн шаардлагатай болж байна.

Бууцагаан сум нь газар нутгийн хувьд говь, хангай, тал хээр хосолсон өвөрмөц тогтоцтой мал аж ахуй, газар тариалан эрхлэх таатай нөхцөл бүрдсэн гурван бүсийн нутагтай алт, нүүрс, газрын тос гэх мэт байгалийн баялаг ихтэй, хүн ард нь ажилсаг, оюунлаг, авъяаслаг нутаг.

2022-09-21 17:59:42