Сумын төрийн албан хаагчдын дундах спортын олон төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2022 оны 10 дугаар сарын 14-16 өдрүүдэд  Сумын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан  төрийн албан хаагчдын дундах урлаг, спортын олон төрөлт тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд Төсөвт 7 байгууллагын 10 баг 170 албан хаагч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж ялагчдадаа тодрууллаа. Тэргүүн байранд Ж.Батжаргал ахлагчтай 5-р баг Дэд байранд М.Болд ахлагчтай 8-р баг Гутгаар байранд Б.Сосорбарам ахлагчтай 7-р баг Тусгай байранд Д.Баттогтох ахлагчтай 4-р баг тус тус байр эзэллээ. Нийт оролцсон төрийн албан хаагчдадаа цаашдынхан ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

2022-10-17 11:16:35