БУУЦАГААН СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, БАГИЙН БАГА СУРГУУЛИЙН 21 БАГШИД ӨНДӨР ХУРДНЫ КОМПЬЮТЕР ОЛГОВ

Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар орон нутгийн багш нарын хөгжил, бүтээмж, оролцоог дэмжих зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 600 багшид өндөр хурдны үзүүлэлт сайтай зөөврийн компьютерийг олгохоор болоод байгаа юм.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 12 сарын 03-ны өдөр Бууцагаан суманд ажиллах үеэрээ сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж сургууль цэцэрлэгт хамрагддаг хүүхдийн нийт тоог харгалзан Бууцагаан сумын ЕБС, цэцэрлэг, багийн бага сургуулийн 21 багшид 21 ширхэг өндөр хурдны үзүүлэлт сайтай зөөврийн компьютерийг дагалдах хэрэгслийн хамт олгов.

Үйл ажиллагаандаа ашиглах шинэхэн тоног төхөөрөмжтэй болсон орон нутгийн багш нарт Засаг дарга Д.Мөнхсайхан, ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, ХБТХОХ-ийн дарга Т.Хишигбаатар, ИТХ-ын төлөөлөгч Ш.Сэдэд, БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг нар амжилт хүсэв.

Эрдэм ном дэлгэрэх болтугай.

2022-12-05 17:27:01