БУУЦАГААН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ U13-U17 НАСНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНД ӨСВӨРИЙН 800 ОРЧИМ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

Бууцагаан сумын ИТХ, ЗДТГ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч , АЗДТГ-ын ХБТХОХ-ын хэлтсийн дарга Т.Хишигбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин нарын санаачилга дэмжлэгээр Баянхонгор аймаг дахь Бууцагаан сумын нутгийн зөвлөл, Биеийн тамир спортын газар хамтран U13, U17 насны волейболын аварга шалгаруулах тэмцээнийг 12 сарын 02-05-ны хугацаанд Бууцагаан суманд зохион байгуулж байна.

Тэмцээний нээлт 12 сарын 03-нд болж Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оролцон нээж үг хэлэв. Тэрбээр : Дээд лигт амжилттай оролцож буй ах нарынхаа залгамж болсон өсвөрийн баг тамирчдад аа амжилт хүсэн багийн спортыг хөгжүүлэхэд аймаг орон нутгаас анхаарч дэмжин ажиллаж буйгаа дурдаад өсвөрийн аваргын тэмцээний шагналын санд хувийн зүгээс 1,0 сая төгрөг олгов.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, АЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Т.Хишигбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Сэдэд, БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг, БТСГ-ын дарга Б.Оюунбаатар, сум орон нутгийн удирдлага, ард иргэд, хүүхэд багачууд болон 61 багийн 800 орчим тамирчид оролцов.

Нийт 9,0 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд аймгийн хэмжээний бүх сумдууд, аймгийн төвийн ЕБС-ийн нийт 61 баг оролцож авьяас, чадвараараа өрсөлдөж байгаа юм.

2022-12-05 18:00:35