НЭЭЛТТЭЙ БАЯНХОНГОР АЙМАГ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД БУУЦАГААН СУМ ДЭД БАЙРТ ШАЛГАРЧ 15,0 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Нээлттэй Баянхонгор” нэгдсэн арга хэмжээг Баянхонгор аймаг гурван өдрийн турш амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

✅Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайн санаачилгаар “Эрдэнэт сүргийн эзэд -1000” чуулган, “Соёлын сэргэлт” цогц аян, “Намрын ногоон өдрүүд – Баянхонгорын Брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах болзолт уралдаан, хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын олон төрлийн арга хэмжээг төрийн байгууллагууд хамтран нэгэн дор зохион байгууллаа.

 

Нэгдсэн арга хэмжээний үеэр урлагийн 11 төрөл, спортын 7 төрлөөр урлаг, спортын наадмыг БСУГ, БТСГ-аас амжилттай зохион байгуулж, оролцогчдын ур чадвар, оролцооны байдал, сахилга хариуцлагыг харгалзан өнөөдөр дүнг нэгтэн шилдгүүдийг тодрууллаа.

✅Сахилга хариуцлага, урлагийн төрөл, спортын төрөлд 4 64 113 Нийт 181 оноогоор 2 дугаар байрт орж "Намрын ногоон өдрүүд- Баянхонгорын брэнд бүтээгдэхүүн шалгаруулах болзолт уралдаанд Бууцагаан сум Импортыг орлосон Экспорт руу чиглэсэн бүтээгдэхүүн төрөлд Тэмээн таваг ааруул шалгарч 1 сая төгрөгөөр шалгарсан байна. Нийт оролцсон баг тамирчдадаа халуун баяр хүргэе

2023-09-25 11:48:43