Сумын Соёлын төвд  монгол уламжлал, ардын ухаан, арга билиг, ёс заншлын "ГЭГЭЭН ӨРГӨӨ" байгууллаа.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Баасайн Оюунцэцэг, Гомбодоржийн үр хүүхэд, ач зээ нараас Сумын Соёлын төвд  монгол уламжлал, ардын ухаан, арга билиг, ёс заншлын "ГЭГЭЭН ӨРГӨӨ" байгууллаа. Тус үйл ажиллагаанд Ардын судлаач, Соён гэгээрүүлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Сүхийн Дамбий гуайн Ном судар, Видео хичээлүүд, ДВД, самбар үзүүлэнгүүд, сургалт сурталчилгааны материалууд багтаасан иж бүрэн танхим юм.

Мөн Ардын судлаач МУСГЗ  Сүхийн Дамбийн Хүн байгалийн гайхамшиг, бие хүн төлөвшиж орон гэр төвөхнүүлэх аюулгүй ажиллагааны зөв амьдрах арга билгийн тухай лекц ярилцлага теле концерт зохион байгуулсан юм. 

 

2022-09-10 00:00:00