БЭЛЭН БАЙ-2026 сургалт

Тус суманд 2026 оны 03 сарын 20-нд Улаан Загалмайн анхан шатны хорооны Анхны тусламжийн нөхөрлөлийн багуудыг чадавхижуулах сургалт амжилттай зохион байгуулагдав. Энэхүү сургалтад Бууцагаан сум, Хүрээмарал сумдын анхан шатны хороод оролцов. Аймгийн ИТХ болон УЗХ-оос хүмүүнлэгийн үйлсийг үргэлж дэмжиж, ивээн тэтгэн гамшгийн эрсдэлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг Буянт нутгийн иргэд болон сумын удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.

 

 

2026-03-23 09:15:25