"ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НАМРЫН НЭГДСЭН ДАРХЛААЖУУЛАЛТ" 2022 оны 09 дүгээр сарын 26 өдрөөс хийгдэж эхэллээ.

Малчин таны үүрэг

Малчин таны мал сүргийг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины үнэ, мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг улсын төсвөөс санхүүжүүлэн төрөөс үнэ төлбөргүй гарган үйлчилж байна.

Иймд малчин та: 

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад мал, амьтнаа хамруулахдаа:

Харъяа сум, дүүргийн засаг даргын шийдвэр, мал эмнэлгийн тасгаас гаргасан заавар, төлөвлөгөөний дагуу:

• Товлосон хугацаанд мал, амьтнаа бэлэн байлгах

• Үхэр, гахайг бүрэн хамруулах

• Тарилга хийх малын хашаа, байр бэлтгэх

• Тарилгад хамрагдах малыг барьж, бэхлэн мал тарих нөхцлийг бүрдүүлэх

• Малын эмчийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэн ажиллана уу.

Товлосон хугацаанд мал, амьтнаа дархлаажуулалтад БҮРЭН хамруулаагүйгээс:

• Бусдад учирсан хохирол

• Дахин дархлаажуулалт хийх зардлыг малчин, мал, амьтан өмчлөгч иргэн та хариуцахыг анхаарна уу!!!

2022-09-26 00:00:00