“Сумын хөгжлийг түүчээлье” туг аялуулах аян

Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Сумын хөгжлийг түүчээлье” туг аялуулах аянд Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо, Буянт 6-р баг нэгдэж, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн гишүүдийн мэдлэг, хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр ХГБХХГ-ын Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Батцэнгэл, сэтгэл зүйч Үүрийнтуяа нарыг урин оролцуулж “Гэр бүлийн эрүүл мэнд”, “Гэр бүлийн үнэ цэнэ, хүндлэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтуудыг 50 иргэнд зохион байгууллаа.

2026-05-14 18:20:15