"Аюулгүй гудамж-Аюулгүй өрх" үйл ажиллагаа

"Аюулгүй гудамж-Аюулгүй өрх" үйл ажиллагаа хэрэгжиж эхэллээ. Сумын засаг даргын "Ажлын хэсэг байгуулах" захирамж гарсны дагуу гудамж талбайн айл өрхүүдээр орж орчны эрсдлийг үнэлэн Цагаан булгийн 6, Дарь эхийн 9 дугаар гудамжийг сонгон энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо. Тус ажлын хүрээнд:

-Сонгогдсон гудамжны айл өрхүүд хашаандаа мод тарих

-Хашааны өнгө үзэмжээ сайжруулах, гадна болон дотор орчны хог хаягдлыг цэвэрлэх, ачуулах

-Хогоо ангилан ялгах, хогийн поошигны тоог нэмэгдүүлэх, будах, хаягжуулах ажлыг зохион байгуулах

-Галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах /гэр хоорондын зай, пийшин зуухны аюулгүй байдал, цахилгааны утас ашиглалтын аюулгүй байдал гэх мэт/

-Ахуйн орчны эрсдлийг бууруулах /халуун тогоо, эмийн сан, үзүүртэй хутга мэсний зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах/

-Ахуйн архидалтыг таслан зогсоох, аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх

-Замын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах

-Сонгогдсон гудмын гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, камержуулах зэрэг ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, үлгэр жишээ аюулгүй өрх, гудмыг бий болгох юм.

Зохион байгуулагчаар Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн тасаг, ГТУА 72-р анги, Хамтарсан баг тус тус ажиллаж байна.

2026-05-28 14:25:12