БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЁНДОНГИЙН ЦЭДЭНЖАВ

Ё.Цэдэнжав нь 1906 оны гал морин жил Ёндон бичээчийн 3-р хүү болон төржээ. Бага залуу насандаа Байдрагийн хүрээнд эрдэм ном заалгаж байсан ба тэрбээр багийн өсгөлүүн биетэй, барилдах ноцолдох дуртай, эмнэг адуу малыг сургаж номхоруулдаг эрэмгий чадалтай нэгэн байжээ. Нутаг хүшуундаа “Доосой заан” нэртэй бөх хүн байсан. 1941 онд манай сумаас бэлтгэсэн агтыг 2000 шахам км хол баруун хязгаарын Цагаан нуурын дамжлага баазад тууж хүргэх ажлыг Ё.Цэдэнжав гуайд харицуулан явуулжээ. Энэ алс холын туувар нь Ё.Цэдэнжавын алдар цуутай тууварчин болох алтан шар замын эхлэл болсон ажээ. Үүнээс хойш улсын бэлтгэлийн малыг 40 гаруй жил тасралтгүй тууварлан үйлдвэр, экспортод хүргэж тушаахдаа элдэв хорогдол, гарзгүйгээр тууврын замд малыг дээд зэргээр таргалуулан улсаас өгсөн тарга хүчний болон үс ноос ашиглах даалгавар төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж байжээ. 1975 онд ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол олгуулахаар гаргасан тодорхойлтод: “Ё.Цэдэнжав нь 37 жилийн дотор хариуцан туусан малдаа нийтдээ 600 тонн тарга хүч нэмэгдүүлж дундажаар 17000 гаруй хонь буюу 2600 гаруй үхэртэй тэнцэх махны  нөөцийг бий болгож улсад 6 сая гаруй төгрөгийн ашиг оруулжээ” гэж тэмдэглэсэн байна. 1975 оны 04 сарын 30-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 93 дугаар ЗАРЛИГААР БНМАУ-ын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол олгож “АЛТАН СОЁМБО” медаль, “СҮХБААТАРЫН ОДОН”- гоор шагнасан билээ.Ё.Цэдэнжав нь 1906 оны гал морин жил Ёндон бичээчийн 3-р хүү болон төржээ. Бага залуу насандаа Байдрагийн хүрээнд эрдэм ном заалгаж байсан ба тэрбээр багийн өсгөлүүн биетэй, барилдах ноцолдох дуртай, эмнэг адуу малыг сургаж номхоруулдаг эрэмгий чадалтай нэгэн байжээ. Нутаг хүшуундаа “Доосой заан” нэртэй бөх хүн байсан. 1941 онд манай сумаас бэлтгэсэн агтыг 2000 шахам км хол баруун хязгаарын Цагаан нуурын дамжлага баазад тууж хүргэх ажлыг Ё.Цэдэнжав гуайд харицуулан явуулжээ. Энэ алс холын туувар нь Ё.Цэдэнжавын алдар цуутай тууварчин болох алтан шар замын эхлэл болсон ажээ. Үүнээс хойш улсын бэлтгэлийн малыг 40 гаруй жил тасралтгүй тууварлан үйлдвэр, экспортод хүргэж тушаахдаа элдэв хорогдол, гарзгүйгээр тууврын замд малыг дээд зэргээр таргалуулан улсаас өгсөн тарга хүчний болон үс ноос ашиглах даалгавар төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж байжээ. 1975 онд ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол олгуулахаар гаргасан тодорхойлтод: “Ё.Цэдэнжав нь 37 жилийн дотор хариуцан туусан малдаа нийтдээ 600 тонн тарга хүч нэмэгдүүлж дундажаар 17000 гаруй хонь буюу 2600 гаруй үхэртэй тэнцэх махны  нөөцийг бий болгож улсад 6 сая гаруй төгрөгийн ашиг оруулжээ” гэж тэмдэглэсэн байна. 1975 оны 04 сарын 30-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 93 дугаар ЗАРЛИГААР БНМАУ-ын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол олгож “АЛТАН СОЁМБО” медаль, “СҮХБААТАРЫН ОДОН”- гоор шагнасан билээ.

2026-01-12 09:15:42