МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БААСАНГИЙН ДАМЧАА

Бүтээн байгуулалтын их талбар, барилгын салбараас хамгийн олон баатар төрсөн газар бол Баянхонгор нутаг. Тэдний нэг нь Бууцагаан сумын харьяат Баасангийн Дамчаа гуай юм. Монгол орны хүнд, хөнгөн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, сантехник угсралтын ажлыг гардан зохион байгуулан гүйцэтгэсэн эрхэм хүн нь инженер Б.Дамчаа юм.

Үйлдвэрлэл өндөр хөгжсөн орны нарийн арга туршлагыг ажилдаа хэрэгжүүлснээр хийсэн ажил бүхэн нь улсын комисст өндрөөр үнэлэгддэг, мэдсэн сурсан бүхнээ харамгүй зааж сургаснаар баатрын олон шавь эх орны өнцөг бүхэнд ажиллаж амьдрал, алдар цуугаа өндөрт өргөж яваа билээ. Дамчаа баатар 40 гаруй жил барилгын салбарт ажиллахдаа зөвхөн яамны томилолтоор 30 гаруй жил хөдөө гадаа ажиллана гэдэг ямар итгэл найдвар хүлээж, ямар их хариуцлага даалгавар авч байсан нь тодорхой.

1996 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Монгол улсын Ерөнхийлөгчийн 188 дугаар ЗАРЛИГААР Баасангийн Дамчаад Монгол Улсын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол олгосон юм.

2026-02-16 11:20:40