МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЖАРГАЛСАЙХАНЫ ЧУЛУУНБАТ

Жаргалсайханы Чулуунбат нь эрэгтэй чөлөөт бөх барилдааны 120 кг жингийн Азийн наадмын мөнгөн медаль (2010), ААШТ-ий хоёр мөнгө, гурван хүрэл медальт, Монгол улсын тамирчин, монгол бөх барилдааны улсын начин цолтон, 1984 оны 12 сарын 3-нд Монгол улс (БНМАУ)-ын Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төржээ. 1998 оноос бөх барилдах болсон.

Амжилт

Олимпын наадам

Жаргалсайханы Чулуунбат Лондоны олимпод ороод, Сенегалын Малал Ндиайе (1-0, 2-0)-г оноогоор ялсан ч шөвгийн наймд ОХУ-ын олимп, дэлхийн аварга Билял Махов (6-0, 1-2, 0-1)-т оноогоор ялагдсан. Тус олимпод түрүү үзүүрт үлдсэн 2 бөх хожим сэргээшийн шинжилгээнд бүдэрч медалиа хураалгасан тул Чулуунбат огшиж 5-р байр эзэлсэнд тооцогджээ. Мөн 2016 оны зуны олимпын наадамд оролцож, тус олимпоос алт, хүрэл медаль тус тус хүртсэн Туркийн Таха Акгүл, Беларусийн Ибрахим Сайдау нарт ялагдаж тэмцээнээ дуусгав.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Чулуунбат дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа 5-р байр (2011, 2015), нэг удаа 7-р байр (2014) эзэлжээ.

2026-03-19 17:20:02