ИТХ-ын танилцуулга

БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Ардын Их хурлын 430 депутат 70 гаруй хоног хуралдаж 1992 онд Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсан. Тус хуулиар ардчиллын бодит баталгааны нэг болох Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын цоо шинэ тогтолцоо бүрэлдэн бий болсон билээ. Энэхүү тогтолцоогоор Бууцагаан суманд 1992 оны 9 сард Нутгийн өөрөө удирдах байгууллага анх байгуулагдаж зургаан багаас сонгогдсон 30 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй анхдугаар хуралдаанаа хийж сумын  ИТХ-ын Тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар Жагдагийн Цэдэв сонгогдож, ИТХ-ын тэргүүлэгчээр Т.Ширмэн, Л.Баатар, Б.Моохор, Л. Бүрнээбаатар нарыг сонгож баталсан байна.

 Өдгөө 30 жилийн хугацаанд ИТХ-ын даргаар Т.Ширмэн, А.Шарав, А.Хоогой, О. Мөнх-Эрдэнэ, Б. Санзай, А.Мандах, Д.Батгэрэл, Х. Дагвадорж Ш. Төмөр нар сонгогдон ажиллаж байна.  Мөн ИТХ-ын нарийн бичгийн даргаар Л.Баатар, Х.Ганзориг, В Батсүх, Ц.Дашцэрэн , Д.Лхагвадорж, Д.Эрдэнэдалай, Х. Дагвадорж, М.Сарантуяа нар томилогдон ажиллаж байна.

Өнгөрсөн он жилүүдэд 8 удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өөр өөр бүтэц, бүрэлдэхүүнтэй Иргэдийн Төлөөлөгчдийн хурлууд ажилласан хэдий ч Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийг  чадавхижуулах, орон нутгаа хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амар тайван амьдрах орчныг бий болгох чиглэлээр нэгэн сэтгэл зүтгэлээр ажиллаж, өмнөх Иргэдийн Төлөөлөгчдийн хурлынхаа ололт амжилтыг бататган алдаа оноог дүгнэн, Нутгийн өөрөө удирдах байгууллагын залгамж холбоог бэхжүүлсээр ирсэн нь бидний бахархалын нэг юм.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас батлан гаргаж байгаа тогтоол, шийдвэрүүд хангалттай хэрэгжиж, дотоод ажлын зохион байгуулалт сайжирч, үйл ажиллагаа нь тогтмолжиж байгаа нь үе үеийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, удирдлагуудын уйгагүй хөдөлмөр зүтгэл гэж үнэлдэг.

2023-03-10 12:16:14