2022-2023 оны хичээлийн жилийн спортын наадам "Намрын спиртикад" амжилттай зохион байгууллаа.

2022-2023 оны хичээлийн жилийн спортын наадам "Намрын спиртикад" Бага, дунд, ахлах гэсэн 3 ангиллаар, ангилал тус бүрд 3-4 төрлөөр оролцож амжилт дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ. Спортын наадам өрсөлдөөнтэй, хүүхдүүд мундаг байлаа. Наадмыг 500000 төгрөгөөр ивээн тэтгэж сурагчдын маань хөгжилд үнэтэй хув нэмэр оруулсан эрхэм хүн Баянгийн 2 дугаар багийн малчин УХНЫ МӨНХ-ОЧИР танд маш их баярлалаа. Багш суралцагчдынхаа өмнөөс танд баярлаж талархаж байгаагаа дахин илэрхийлье. Тус наадмаар:

Бага ангийн ангилал шилдэг ангиар

Т.Батболд багштай 5а

Дунд ангийн ангилалд: Б.Алтангэрэл

багштай 7б

Ахлах ангийн ангилалд: Ж.Өлзиймаа

багштай 12а ангиуд тус тус шалгарлаа.

Наадмыг зохион байгуулсан хамт олон эрчүүдийн зөвлөл залуучууддаа биеийн тамирын багш Altangerel Bayrsaihan , ангиа удирдан зохион байгуулж хүүхэд адил дэрвэн гүйсэн анги удирдсан багш нартаа нь ажлын их амжилт хүсье.

Сурагчдаасаа олон олон сайхан зүйлсийг харж баярлаж бахархаж байв. Техник зөвтэй спортод зориулагдсан юм шиг мундаг гүйлттэй хүүхэд олон харагдлаа. Ирээдүйн олимпийн аваргууд сургуулиас, сумаас минь төрөн гарч нутаг орноо цуурайтуулахын өлзий ерөөл өргөе.

2022-09-22 15:26:54