Монгол бахархал аяны хүрээнд, Монгол бахархлын өдөрт зориулан, “ДӨРВӨН БЭРХ” тэмцээнийг багуудын дунд, тэр дундаа малчин залуучуудын дунд зохион байгууллаа.

Монгол бахархал аяны хүрээнд, Монгол бахархлын өдөрт зориулан, “ДӨРВӨН БЭРХ” тэмцээнийг багуудын дунд, тэр дундаа малчин залуучуудын дунд зохион байгууллаа. Үндэсний өв уламжлалаа сэргээн сануулах, чөдөр ногт зангидуулах, шилбэ хадаж, сампин зангидах, хул тоолж, дэмбээдэх, уртын дуу, ардын дуугаа дуулах соёлд суралцуулах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх өв их эрдэнээсээ суралцан, багаар оролцон уухай, хурайн дуун түрлэгтэй нэгэн үдшийг сумынхаа ард иргэд, эцэг эх, асран хамгаалагч, багийнхаа малчдын оролцоотой ийнхүү эхлүүлвээ.

Тэмээтийн 1-р багийн Засаг дарга З.Нэгдэлбаяр, Баянгийн 2-р багийн Засаг дарга С. Батзориг. Нарангийн 5-р багийн Засаг дарга Х. Энхтайван нартаа иргэдийнхээ өмнөөс, хамт олныхоо өмнөөс нэн талархая

 Хүнээ хөгжүүлэх нь багийн номер 1 ажил, оролцоод хөгжинө гэдэг бол хэмжээлшгүй алтнаас үнэтэй том хөрөнгө оруулалт, иргэддээ ойр байна гэдэг нь иргэнийхээ төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй, итгэл хүлээсэн хүний илэрхийлэл мөн

Багаараа оролцсон эрхэм баг хамт олонд, хөгжөөн дэмжигчдэд баярлалаа

Сэтгэл байвал зүтгэл төрдөг

Зүтгэл байвал бүтээл төрдөг

2022-11-21 00:00:00